АШИГЛАХ ЖУРАМ 

Хэрэглэгч нь "Хүүхдийн хөгжлийн хөтөч" НҮТББ-ын www.educator.mn цахим сургалтын талбарт (цаашид талбар гэх) бүртгэл үүсгэн ашиглаж эхэлснээр цаашид энэ талбарыг ашиглах нөхцөл ба журмыг хүлээн завшөөрсөнд тооцож, холбогдох хууль журмуудын хүрээнд хариуцлага хүлээхэд бэлэн гэдгийг нотолно. Хэрэв та энэ нөхцөлийг зөвшөөрөхгүй байгаа бол талбарыг ашиглахыг хориглоно. Энэ талбарт байгаа агуулга, контентууд нь зохиогчийн эрхийн болон оюуны өмчийн хуулиар хамгаалагдсан болно. 
 
Ашиглах  болон хориотой нөхцөл 
Энэхүү вебсайтыг албан ёсоор бүртгүүлсэн хэрэглэгч ашиглах бөгөөд талбарт байгаа агуулга, контентуудыг зөвхөн ашгийн бус зорилгоор өөртөө хуулах, татаж авахад зориулагдсан болно.  
 
Дараах үйдлүүд  хийх нь хориотой. 

  • Цахим агуулгыг хуулах, өөрчлөх; 

  • Цахим агуулгыг ашгийн зорилгоор ашиглах, нийтэд түгээх; 

  • Цахим агуулга, контентуудыг бусдад дамжуулах, эсвэл, өөр youtube, facebook болон бусад олон нийтийн сүлжээнд постлох, байршуулах 

  • Цахим агуулгад, контент дээрх зохиогчийн эрхийн болон барааны тэмдгийг арилгах, өөрчлөх 

Хэрэглэгч дээрх заалтуудын аль нэгийг зөрчсөн тохиолдолд талбарт хандах эрх автоматаар хаагдах ба "Хүүхдийн хөгжлийн хөтөч"-ийн зүгээс хэрэглэгчийн бүх эрхийг хаах эрхтэй. 
Хэрэглэгч эрхээ хаалгасан тохиолдолд өөрт байгаа хуулж, татаж авсан материалуудаа электрон, файл бүх хэлбэрээр нь устгах ёстой ба хуулбар авч үлдэж цаашид ямар нэгэн байдлаар ашиглаж болохгүй.